Синди Кроуфордын охин загварын ертөнцөд хөл тавьлаа

Супермодель Синди Кроуфордын охин Кайа Гербер өдгөө 16 настай. Тэрээр энэ жил загварын ертөнцөд хөл тавьж “Versace” брендийн нүүр царай болсон ба өнгөрсөн есдүгээр сард Миланы загварын тайзан дээр алхсан юм.

“Versace” брендийн хувьд 30 жилийн өмнө буюу 1987 оны хавар супермодель Синди Кроуфордыг нүүр царайгаа болгож байсан байна. Уг бренд ээж охин хоёрыг сурталчилгаандаа тоглуулснаар өнгөрсөн болон одоо үеийн сурталчилгааныхаа зураг авалтын ялгааг харуулахыг зорьсон аж.

 


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …