Б.Баатархүү:Д.Сэржмядаг охиныг алга болох үеэр авга ах нь цагдан  хоригдсон байсан 

Цагдаагийн ерөнхий газраас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү“Дорноговь аймгийн Замын-Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охинтой холбоотой асуудлаар авга ахыг нь шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байна.

Тухайн охины ахыг нь насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Охиныг алга болох үеэр авга ахынх нь хэрэг шалгагдаад цагдаад  хоригдсон байсан гэж Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс мэдээлж байна. Тэгэхээр энэ хоёр хэрэг нь тусдаа асуудал.

Охиныг эрэн хайх ажиллагаа цагдаагийн байгууллага тасралтгүй явуулж байна. Тодорхой ажиллагаануудыг хийж байгаа. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын баталсан ажлын хэсэг Замын-Үүд суманд одоог хүртэл ажиллаж байна.

Хамрах хүрээ гэдэг байдлаар иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас тодорхой мэдээлэл байвал бидэнд өгөхийг хүсэж байна” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …