-Бүсгүй хүнийг гараар нь таньж болдгийг та мэдэх үү ? Хэрвээ таны найз бүсгүй зөөлөн мяраалаг гартай бол сэтгэл амар бүсгүйн шинж. Ийм гартай бүсгүй аливаад тийм амархан бухимдаад байхгүй, ер нь бодь сэтгэлтэн бас гэрийн сайн эзэгтэй байдаг.
-Жижигхэн хөөрхөн гартай бүсгүй ухаалаг хурц ааштай, хайр дурлалд халуухан тачаангуй байдаг. Тэд өөрийнхөө зүтгэдэг, эхэлсэн ажлаа дуусгахын тулд аливааг золиослоход бэлэн байдаг хүмүүс.
-Харин том хуруутай эмэгтэйчүүд мэдлэг боловсролтой, оюуны чадавх сайтай, шинжлэх ухааны салбарт авъяастай, аливаад бодолтой, ухаалаг ханддаг бүсгүйчүүд.
-Ясархаг гартай бүсгүйчүүд эмзэг мэдрэмтгий, хайр дурлалд их ач холбогдол өгдөг гэнэ. Ер нь гомдож баярлах нь амархан, цайлган уян зөөлөн сэтгэлтэй.
-Богинохон хуруутай бүсгүйчүүд хэтэрхий хурц ааштай. Жижиг асуудлыг ч дэвэргэж том хэрүүл болгож дөнгөдөг. Ихэвчлэн үглээ, хэрүүлч талдаа. Гэвч ийм гартай бүсгүй гэр орны ажилд хэнийг ч дагуулахгүй байж чаддаг ажээ.
-Савх шиг урт, нарийхан гоёмсог гартай бол бүсгүй тань бодит амьдралаас нилээд хөндий, танхилхан, романтик зантай нэгэн. Ихэмсэг мэт харагддаг ч цаад чанар нь уян зөөлөн, өгөөмөр байдаг. Төгс төгөлдөр гоо үзэмжийг бишрэгч. Жаахан үрэлгэн талдаа.
Эх сурвалж: Хань сонин