Энэ амралтын өдрүүдээр хаагдах замууд

download Зүүн 4 замын уулзвараас зүүн тийш 250 метр авто замын урд талын урсгалыг өнөөдөр буюу 2013 оны 9 сарын 20-ны 22:00 цагаас эхлэн 22-ны 22:00 цаг хүртэл хааж, уулзварын хучилт хийж нээнэ. Энэ үед хойд урсгалаар хоёр эгнээ зорчино. 9 сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 22:00 цаг хүртэл энэ замын хойд урсгалын 100 метр хэсгийг хааж, хучилт хийх тул урд урсгалаар хоёр эгнээ зорчихоор боллоо.

Сансарын Шатахуун түгээх станцийн уулзвараас хуучин эцэс хүртэлх Дарь-Эхийн 1.2 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2013 оны 9 сарын 20-ны 23:00 цагаас эхлэн хязгаарлаж, замын хучилтын ажлыг гүйцэтгээд 23-ны өглөөний 06:00 цагт нээхээр болжээ. Дарь-Эхийн замын гүйцэтгэгч “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК баталгаат хугацаанд гарсан эвдрэлийг ийнхүү засварлаж, хучилт хийнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …