Иракийн мисс селфи зурагнаасаа болж заналхийлэлд өртөв

Иракийн мисс Сара Идан (баруун гар талд) instagram хуудсандаа Израилийн  мисс Адар Ганделсмэний хамт авахуулсан зургаа оруулсан нь Олон улсын асуудлыг хөндөнө гэж төсөөлөөгүй. Түүний дээрх зургийг албаныхан шүүмжилсэн бөгөөд олон хүн сөрөг сэтгэгдэл бичсэний дунд амь насанд нь халдана хэмээсэн сүрдүүлгүүд ч байгаа аж.

Сара хэлэхдээ “Миний Израилийн мисстэй хамт авахуулсан зураг хүмүүсийг ингэж их уурлуулна гэж мэдээгүй” гэжээ. Тэрээр зурагныхаа тайлбарт “Мисс Ирак, Мисс Израилиас хайр, энх тайвныг илгээе” гэж бичжээ.

Ирак, Израиль хоорондоо зөрчилтэйн дээр албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй байгаа. “Мисс Ирак” тэмцээнийг зохион байгуулах комиссын тэргүүн Сарад уг зургаа устга хэмээсэн ч бүсгүй өөрийгөө ямар нэг буруу зүйл хийгээгүй учир устгахгүй хэмээсэн байна.

Америк, Ирак хоёр иргэншилтэй Сара “Би Израилийн засгийн газрыг дэмжээгүй. Миссийн тэмцээнийг зохион байгуулах комиссынхон миний шагналыг хураана гэсэн” хэмээсэн. Харин комиссын зүгээс “Бид түүний шагналыг хураана гээгүй. Харин үүсгэсэн асуудлаа хурдан хугацаанд шийдвэрлэхийг зөвлөсөн гэж хэлсэн” гэжээ.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …