Г.Номуундарь охин хүчирхийлэл болон хар тамхины талаар ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Энэ хэрэгт олон “томчуудын” хүүхэд холбогдсон учраас олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг гэр бүлд нь энэ асуудал ямар хүнд тусч байгаа талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан.
Тэгвэл тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргасан байна.
Уг гомдолдоо “ … Даваажав овогтой Ганхуяг миний төрсөн охин Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж, эрүүл мэнд, бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж, үнэнийг тогтоолгож, холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд хандаж байна. 2015 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрын 1 тоотод …. этгээдүүд миний охинд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж… хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон явдлыг охиноосоо асууж, тодруулсаны дагуу шалгуулахаар гомдол гаргаж байна.
Аав хүний хувьд охины минь эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн этгээдүүд хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна… Дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.