Танилц: Хааны угсааны 12 алдартан

Хааны угсааны хүн гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Английн хатан хаан санаанд тань буудаг уу? Ханхүү Виллиам болон Харри нар бодогддог уу? Харин бидний мэдэхгүй ч хааны угсаа гаралтай хэд хэдэн алдартан байдаг аж. Ингээд тэдгээр хүн хэн хэн болохыг сонирхъё.

Бейонсе

Алдарт дуучин Бейонсе өөрийн авьяасаараа дэлхийг эзэгнэсэн билээ. Тэрээр Английн 23 дахь үеэл, хаан Хэнри II түүний өвөг эцэг гэнэ.

Хилари Дафф

Жүжигчин Хилари Дафф Хойд Америкийн хааны удамтай. Тэрээр хатан хаан Элизабет  II-ын 18 дахь үеэл.

Жонни Депп

Түүнийг хатан хаан Элизабетийн 20 дахь үеэл гэж үздэг бөгөөд Францын хааны угсааныхны цустай аж.

Брүүк Шийлдс

Брүүк залуу байхдаа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй моделиудын нэг гэгддэг байсан. Тэрээр загварын карьераа дуусгасанаас хойш кино салбарт хүчээ үзэн, телевизийн шоунуудад тоглох болсон. Мөн Францын хаан Хэнри  IV-тай төрөл гэнэ.

Жастин Бибер

Бид Жастин Биберийн талаар олон зүйл мэддэг. Тэгвэл тэрээр хэд хэдэн хааны угсааны хүнтэй хамаатан аж. Жастин ханхүү Чарльзын хоёр дахь эхнэр Камилла, дуучин Селин Дион, ерөнхийлөгч Клинтонтой төрөл.

Барак Обама

Барак Обама Америкийн анхны хар арьстай ерөнхийлөгч болсон билээ. Үүнээс гадна тэрээр  1166-1216 оны хооронд амьдарч байсан Английн хаан Жонтой хамаатан гэнэ.

Ума Турман

Ума Турманы өвөг эцэг нь Английн хаан Эдвард I аж.

Том Хэнкс

Жүжигчин Том Хэнкс Абрахам Линколн болон Английн хаан Жонтой хамаатан.

Роберт Паттинсон

Түүнийг ханхүү Виллиам болон Харри нартай ураг төрлийн холбоотой гэж үздэг.

Ралф Финнес 

Харри Поттерын од Ралф Финнесийг Шотландын хаан Жемьс II-ын үр хойч гэж үздэг байна.

Анжелина Жоли 

Анжелина Жоли хааны угсааны хүн адил харагддаг нь учиртай ажээ. Тэрээр Францын хаан Филип II-ын үр хойч.

Хью Грант

Английн жүжигчин Хью Грант хаан Хэнри VII, Шотландын хаан Жемьс IV нартай хамаатан.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …