Бид ихэнхдээ сурсан зүйлээ дадал зуршил болгочихвол таслахгүй хичээл зүтгэл гаргаж, мэрийн ажилласаар байдаг. Гэвч бид буруу хэв маягт ч мөн адил өөрийн мэдэлгүй дасан зохицсон байдаг. Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт зүйлийг өөртөө дадал болгож, байнга хэрэглээд дадчихдаг. Та өөрөө ч анзаардаггүй хирнээ өдөр тутам биеэ хордуулж байдаг зарим үйлдлийг танд сануулга болгох үүднээс энд дурдъя. Машиндаа суух, идэх уухдаа ч зөв үйлдэл хийгээгүйгээс та биеэ байнга гэмтээж байдаг.
Ширээний ард буруу суудаг
Ширээний ард олон цагаар сууж ажилладаг хүмүүс ширээндээ тохирсон өндөртэй сандал дээр суух хэрэгтэй. Гэхдээ хэчнээн тухтай, тохиромжтой сандал байлаа ч буруу суувал бас л тухгүй байдаг. Энэ нь нуруу, нугасны өвчлөлийг үүсгэдэг. Мэргэжилтнүүдийн ажигласнаар ихэнх хүмүүс сандлынхаа өнцөг дээр суугаад компьютерын дэлгэц рүүгээ өлийж хардаг. Энэ байрлал нурууны гажиг үүсэх нөхцөл болдог. Сандал дээрээ зөв суухын тулд хөлийн улаар шалан дээр бүрэн гишгэж байгаагаа мэдрэх хэрэгтэй. Ийнхүү суусны дараа биеэ суллаж, нуруугаа сандлын түшлэгтээ нааж суух нь чухал. Хэрэв нуруу түшлэгэнд хүрэхгүй байвал ардаа дэр юм уу ямар нэг зүйл тавьж ивж суугаарай. Хамгийн гол нь биеэ энгийн, тайван байдалтай суух нь чухал юм.
Өглөөний цайн дээр уургаар баялаг хүнс хэрэглэдэг үү?
Өглөөний цайгаа заавал уух хэрэгтэй. Өглөөний цайгаа уусан ч өдрийн цайнаас өмнө өлссөөр байдаг уу? Өглөөний цайн дээр юу идэж, уух нь өдрийн турш чухал зүйл болж хувирдаг. Өглөөний цайн дээрээ уургаар баялаг хүнс хэрэглэж заншаарай. Өглөө уураг ихтэй хоол хүнс хэрэглэсэн бол өдөр эрүүл бус хоол идэхгүй байх боломж гарна. Өглөө өндөг, тараг, самрын тос гэх мэтийг идвэл тохиромжтой.
Хэт олон цагаар суух
Хэт удаан хугацаагаар суух нь биед муугаар нөлөөлдөг.Тиймээс багахан хугацаанд босож, алхах гэх мэт хөдөлгөөн хийж байх шаардлагатай. Жишээ нь онгоцонд удаан хугацаагаар нисэх бол нэг цаг тутамд босож, алхаж, хөлөө хөдөлгөх хэрэгтэй. Хөлийн хуруугаа атийлгаж, тэнийлгэж, булчингаа хөдөлгөж, мөрөө нааш цааш хөдөлгөх гэх мэт дасгал хийж болно. Онгоц, машинд удаан хугацаагаар явахдаа энгийн дасгал хөдөлгөөн хийх нь биеийг амрааж өгдөг.
Нарны гэрлээс хангалттай авах
Нарны гэрэл хангалтгүй авах нь биед муугаар нөлөөлнө. Д амин дэмийн дутагдалаас гадна сэтгэл санаанд нөлөөлдөг. Нарны хэт ягаан туяа нь гадаа байсан ч дотор байсан ч ялгаагүй нөлөөлдөг. Энэ тохиолдолд нарны тос түрхээд сууж болно. Хэт ихээр наранд шарах нь арьсны хорт хавдарыг үүсгэдэг. Тиймээс наранд шарахдаа нарнаас хамгаалах тос заавал түрхэх хэрэгтэй.
Жимс, ногоо идэхгүй байх нь
Жимс, ногоог хүнсэндээ хэрэглэхгүй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. 2015-2017 онд хийсэн судалгаагаар нийт насанд хүрсэн нийт Америкчууд өдөрт 3-4 аяга ногоо, 1,5-2,5 аяга жимс иддэг гэсэн судалгаа гаргажээ.