Олон цагаар компьютерын ард суухаар нэг л мэдэхэд бөгтийчихсөн байдаг. Одоогоор нуруу өвдөх ч юм уу зовиур байхгүй. Харин мөр нилээн хөшдөг. Иим зовиуртай хүмүүс олон байгаа байх гэж бодож байна.
Тэгвэл ширээний ард зөв суух заавал шаардлагатай гэдгийг эмч зөвлөж байна. Ширээний ард зөв суух нь эрүүл мэндийн хувьд ч сайн талтайгаас гадна ажлын бүтээжийг мөн нэмэгдүүлдэг байна.
Сэргээн засах эмчилгээний эмч Дояа Хидэо -ийн хэлсэнээр бол олон цагаар нуруугаар бөгтийж суух нь анхаарал төвлөрөх чадварыг бууруулахаас гадна нуруу өвдөх, хуян хөөрөх өвчний шалтгаан болдог.
2013 онд Япон улсад “Өвчин болон биеийн зовиур нь ажлын бүтээмжинд хэрхэн нөлөөлөх ” талаар судалгаа хийгджээ. Судалгааны үр дүнд нуруу өвдөх, мөр чилж, хөших зэрэг шинж тэмдэг нь ажлын бүтээмжийг ойролцоогоор 30%иар бууруулдаг болохыг тогтоосон байна.
Нуруугаа тэгшилж зөв сууснаар анхаарал төвлөрөлт сайжирч, ажлын бүтээмж сурлагын амжилт ч дээшилдэг гэдгийг баталжээ .
Зөв суухын тулд яах хэрэгтэй вэ?
Зөв суухын тулд нуруугаа тэгшлээд болчих юм биш үү гэж бодож байж магадгүй. Зөв суухын тулд нуруу тэгшлэхээс гадна аарцаг ясыг зөв тэгшилж суух хэрэгтэй байдаг байна.
Ингэхийн тулд бөхийгөөд болгоод сандал дээр сууна. Суусан байрлалаас нуруугаа хойтойлгон , цээжээ урагш болгож нуруугаа тэгшлэх юм. Ууцны хэсэг мөн гэдийх байрлалд ордог болохоор удаан суусан ч бөгтийхгүй байлгах сайн талтай.
Ойлгомжгүй байвал 2 өргөөд гараа хойш нь алдлаад үзээрэй. Ингэхэд аарцаг гэдийж нуруу хотойж, цээж урагш байрлаж зөв суух байрлалд орно. Ингэж зөв суусан байрлалд сандлаа хойшлуулснаар ширээний ард суух зөв байрлал болно.
Зөв суухын ач холбогдол
Нуруу тэгшрэх нь нурууны голын булчин суналтын байдалтай болно гэсэн үг. Энэ нь маш олон сайн талтай.
Харвардын их сургуулийн судалгаагаар нурууг тэгшилж , нурууны булчинг сунгахад тестостерон гэх эрэгтэй гормоны ялгаралт нэмэгддэг гэнэ. Энэ гормон нь эрч хүч, идэвх дээшлүүлж , асуудлыг хурдан шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Боломжийг гартаа оруулахын тулд идэвх хүч чармайлт маш чухал шүү дээ. Та ажлын ширээний ард зөв сууснаар та энэхүү чадвараа нэмэгдүүлж ханцуй шамлан эрч хүчтэй ажлаа гүйцэтгэж чадах юм.
Мөн зөв суугаад сурчихвал явах зогсох үед ч гэсэн нурууг тэгширч, зөв цэгцтэй биеэ авч явах дадал төлөвшдөг байна. Энэ нь илтгэл, олны өмнө ярих үед ч гэсэн бусдад нөлөөлж сайн илтгэж сурах, бусдыг ятгах, үгэндээ итгүүлэн үнэмшүүлэх эрч хүчийг нэмсэнээр илтгэлээ амжилттай тавих болно. Ингээд ажлын амжилтаа дээшлүүлэх, өөрийн эрүүл мэнд, бүтээмжийн төлөө зөв суух дадлыг хэвшүүлцгээе. Оффисын ажил эрхлэгч ,олон цагаар компьютерын ард суудаг эрхэм та яг одооноос хэрэгжүүлээд үзээрэй.
Танд амжилт хүсье.
Эх сурвалж: JBC news