Гэр бүлийн хүчирхийллийн 1262 гэмт хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн ерөнхий газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор үе шаттайгаар ажил, арга хэмжээг төлөвлөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сантай хамтран Цагдаагийн байгууллагын болон Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны мэдээллийг нэгтгэсэн санг ашиглалтад оруулж ажиллаж байна.

Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч нарт Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн алба хаагч нараас анхаарах асуудал, Гэр бүлийн хүчирхийллийн программ хангамж, мэдээллийн нэгдсэн санг ашиглах нь’ сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн программ хангамж, мэдээллийн нэгдсэн санг цагдаагийн алба хаагчид ашигласнаар хүчирхийллийн түүх, хохирогч болон хүчирхийлэл үйлдэгч этгээдийн мэдээллийг хамгийн богино хугацаанд олж авах, улмаар хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг оновчтой, зөв зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ.

Мөн цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

2017 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 1262 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнө оны мөн үеэс 69 хэргээр буюу 5,2 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн 4122 зөрчил бүртгэгджээ. Мөн 2415 хүнийг хуулийн дагуу 7-30 хоногоор баривчилж шийтгэсэн байна.

Эх сурвалж: ЦЕГ

 

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …