82 настай сагсчин эмээ онлайн ертөнцийг шуугиулж байна

 

Бид өмнө нь 106 настай марафон гүйлтийн тамирчин Фаужа Синийг танилцуулж байсан. Фаужа өвөө одоо Английн иргэн болсон ба ахмадын гүйлтэд орсноосоо хойш хэд хэдэн дэлхийн рекордын эзэн болоод байгаа. Мөн 2004 онд “Adidas” түүнийг зар сурталчилгаандаа тоглуулсан. Тэгвэл энэ удаа Хятадын 82 настай сагсчин эмээг танилцуулж байна.

 

 

Хятадын Анхуй аймгаас зүүн хэсэгт орших Хэфэй хотын иргэн Еью ЖинШъяа өглөө бүр сагсан бөмбөг 20 минут тоглодог. Үүний дараа настнуудтай хамт йогиор хичээллэдэг ажээ. Түүний амьдарлын зуршил олон хүнд урам өгсөн юм. Тэрээр “Спорт миний амьдралын салшгүй хэсэг. Би бусдад үлгэр дууриалал болохыг хүсч байна” гэжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …