Шинэ Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томиллоо


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гаргаж Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томилов.

Европын холбооны Зөвлөл энэ сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-анд оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлыг шинэ Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд хариуцах юм.
Монгол Улсын ГХЯ, СЯ-ны хамтарсан хүчин чармайлтыг Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд уялдуулан зохицуулж, “Татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай Дэлхийн форумд” Монгол Улс гишүүнээр элсэх, “ЭЗХАХБ-ын Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид” нэгдэн орох, түүнчлэн “ЭЗХАХБ-ын /OECD/ Base erosion and profit shifting /BEPS/ (“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”-ийн) суурь стандартуудыг Монгол Улс хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээрТусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд ажиллах юм.

Б.Мандахбилэг нь төрийн албанд 26 жил, дипломат албанд 19 жил ажилласан туршлагатай төрийн албан хаагч юм.

Эх сурвалж: ГХЯ

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …