Жүжигчин Б. Амарсайхан дөрөв дэх хүүхдээ хүлээж байна

Холливудын бүтээсэн “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн баргил хоолойтой жүжигчин бол Б.Амарсайхан юм. Тэрээр дэлхийн кино урлагт Монголыг  анх удаа таниулсан чадварлаг жүжигчин билээ.
Авьяаслаг жүжигчин Б.Амарсайхан шинэ хүнээ өлгийдөн авахаар хүлээж байгаа ажээ. Жил гаруйн өмнө удам залгах нуган үрээ тэвэрсэн хос дөрөв дэх хүүхдээ хүлээж байгаа юм.Б.Амарсайханы гэргийг С.Уран гэдэг. Санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн С.Уран “Финпрактик консалтинг” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Сүүлийн үед тэрбээр нөхрийнхөө мэргэжил, сонирхлыг дэмжиж, “Альфа” продакшн байгуулан, кино урлагт чамгүй сайн продюсерийн үүрэг гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард болсон “Cinema Awards” кино наадмаас Жүжигчин СТА  Б.Амарсайханы зохиол, түүний гэргий С.Уран нарын хамтын бүтээл “Итгэл” уран сайхны кино  шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан юм.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …