Реппер GEE ТҮК-ийн ажилчдад маск бэлэглэнэ

Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй олны танил эрхмүүд эвлэрч суух аргагүй болж, эхнээсээ санаачилга гаргаад байна.

Залуусын дунд реппер GEE нэрээр алдаршсан дуучин Т.Мөнх-эрдэнэ дээрх асуудлаар цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр “Манай гэр бүл болон хамт олны зүгээс 100 ширхэг утааны маск авлаа. Өнөөдөр орой түгжрэлд ажиллаж буй замын цагдаа нарт, маргааш үүрээр босож ТҮК-ийн ажилчдад өгөх бодолтой байна. Хаана ч хүрэлцэхгүй байна. Гэхдээ сэтгэл юм даа” гэж бичжээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …