Уолт Дисней компани “20-р зуун Фокс” кино компанийг худалдан авчээ 


“Уолт Дисней” компани “20-р Зуун Фокс” кино компанийг 52.4 тэрбум ам доллараар худалдан авсан тухайгаа  зарлажээ.  “Уолт Дисней” компани нь 20-р зуун Фокс компанийн кино болон телевизийн студи, эзэмшихээр болж байгаа юм байна.

“Фокс компаний эзэн өдгөө 86 настай Руперт Мурдокын хувьд  амжилтанд хүрэхийн тулд бүхий л насаа зориулсан компанийхаа томоохон хэсгээс зарах болсон нь хэцүү шийдвэр байсан нь дамжиггүй” гэж BBC агентлагаас мэдээлсэн байна.

“Компаниудын зүгээс 12-18 сарын дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгахаар зорьж байна” гэж албаныхан мэдээллээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан ерөнхийлөгч Доналд Трамп 20-р зуун Фокс компанийн эзэн Руперт Мурдокт Уолт Дисней компанитай сайн гэрээ хэлэлцээр хийсэнд нь баяр хүргэснийг пүрэв гарагт АНУ-ын Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс уламжилжээ.


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …