МҮОНРТ -ийн бүтээл “ХАВАР“ ОАК энэ сарын 29-с гарч эхэлнэ

Юнител группийн Номадиа Пикчерс, МҮОНРТ хамтран бүтээсэн “ХАВАР“ олон ангит кино энэ сарын 29-ний өдрөөс МҮОНРТ-ээр гарах гэж байна.

Тус кино нь МҮОНРТ-ээр гарч байгаа анхны 4К формат буюу хамгийн орчин үеийн, өндөр нягтаршилтай дүрсээр авсан олон ангит кино болж байгаа аж.

“ХАВАР“ ОАК-г МҮОНТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцийн найруулагч Л.Ариунжаргал (“Хэцүү анги“,“Хоймор өнжих нар”) тэргүүтэй уран бүтээлчдийн баг бүтээж, продюсерээр Юнител группийн Номадиа Пикчерсийн продюсерууд Б.Наранбат, Б.Мөнхтуяа, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар ажилласан.

ХАВАР“ ОАК-д Б.Тунгалаг (МУГЖ), Х.Бат-Ундрал (МУСТА), Н.Амарсанаа, Ж.Оюундарь (МУГЖ), Б.Отгонбат (МУСТА), Д.Хишигдэлгэр нар тоглож, гол дүрүүдийг залуу дуучид, жүжигчид Х.Жүлдыз, Ц.Анхбаяр, Ц.Асардарь, Г.Ганбат нар бүтээсэн. Харин туслах дүрүүдэд Ж.Уянга, Ж.Намуун, Э.Аззаяа, Т.Бэлгүтэй, Г.Мишээл, Э.Мөнхтөр (МУСТА), Д.Сарангэрэл, Г.Алтангэрэл, А.Дагиймаа нар тоглож, Монголын өнөөгийн залуучуудын эрч хүч, хүсэл мөрөөдлийг харуулсан.

 

“ХАВАР“ ОАК-ны товч агуулга:

Тансаг орчинд өссөн ч, эгзэгтэй үед өөрийн чадлаараа гэр бүлийн бизнесээ аврах хүнд сорилтой тулгарах Маралын хорвоо. Олон улсад нэрээ дуурсгасан дизайнер болох нандин мөрөөдлөө өвөртөлсөн ч, өдөр тутмын амьдралаа авч явах, эмээ дүү хоёрынхоо төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа Билгээ.

Өөр хоорондоо эрс тэс Билгээ, Марал нарын амьдралын зам ар араасаа ээлжилсэн гэнэтийн санаандгүй үйл явдлуудаар холбогдоно. Билгээ, Марал хоёрын хооронд анхнаасаа үйл ойлголцол үүсч, хэн хэнд нь хувь заяаны томоохон сорилт тохиолдох ч хайр сэтгэл, хичээл зүтгэл, хөдөлмөр, гэр бүл нь тэднийг хүндхэн сорилтуудыг даван туулахад туслана.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …