Нидерланд улсын нийслэл Амстердам хотын цастай өдрийн дүр зургийг гэрэл зурагчин Алберт Дрос камерын дурандаа буулгажээ.
1814 оноос Амстердамыг албан ёсоор улсын нийслэл болгон баталжээ. Нидерланд орны баруун хэсэг, Умар Холланд мужийн нутагт Амстел, Эй хоёр голын бэлчирт оршиж, Умард тэнгистэй Норзеканал усан сувгаар холбогддог. Нийт 1,108,000 хүн амтай.
Амстердам хот нь Нидерланд улсын санхүү, соёл урлагийн төв нь юм. Олон байгууллага, банкуудын төвүүд энд байрлана. Евронекстийн хэсэг Амстердамын хөрөнгийн бирж нь хотын төвд байрладаг. Түүхэн суваг каналууд, улсын музей (Rijksmuseum), Ван Гогийн музей, Анна Франкын байшин, улаан дэнлүүний гудамж болон олон хар тамхины кафе нь жил бүр 4.2 сая жуулчныг татдаг.
Хотын нэр «Амстел» + «дам» (Амстел голын далан) хоёр үгний нийлэмж юм. XII зуунд загасчны суурин байснаа Нидерландын алтан үед олны газар болж дэлхийд чухал далайн боомт байж, худалдаа, санхүү цэцэглэжээ.