2017 оны ОНЦЛОХ залуус

“Дэлхийн Мисс 2017” тэмцээнд Ц. Энхжин ТОП-15-д шалгарав 

Олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавъяат тамирчин Б.Цэвээндашийн бага охин болох Ц. Энхжин  дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан юм.

Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа сэтгүүлч нартай уулзах үеэр “Юуны түрүүнд Монголчууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүст баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Бид нар цөөхүүлээ гурван саяуулаа юм байж гурван шагналыг авч чадсан.

Миний хувьд өөрийнхөө бүх хүч чадлыг дайчлан оролцсон байгаа. 24 жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлье гэж хичээж явсны үр дүн гарсан. Би өөрийнхөө бүх хүч чадлыг дайчилсан учраас харамсах зүйл байхгүй. Шилдэг 15 оролцогчийн хамгийн эхэнд нэр дуудагдсанд маш их баяртай байна. Өөрийгөө шилдэг 15 оролцогч болно гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ хамгийн түрүүнд дуудна гэж бодоогүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ц.Энхжингийн “Miss World 2017” тэмцээнд гаргасан амжилтууд

Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
-Miss Multmedia төрлийн ялагч
-Beauty with a purpose TOP -20
-Miss Sport төрөлд TOP -8
-Miss Top Model төрөлд TOP -30
-Dances of the World TOP -5 
-People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15

Хакухо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүллээ. Хакүхо аварга  13 даваа, нэг унаатайгаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаад 40 дэх түрүүгээ хүртэж байна. Тэрээр 1138 дахь барилдаандаа 969 дэх даваагаа авсан юм.  Тэрбээр эзэн хааны цомыг гардаж авсныхаа дараа NK телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Миний аав 1964 онд Токиогийн зуны олимпийн наадамд оролцож байсан. Би 2020 оны Токиогийн олимпийн наадамд аварга цолтойгоор оролцохыг хүссэн. Тиймээс би биеэ бэлтгэж байгаа” гэсэн юм.

Доржсүрэнгийн Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэв 

Өнгөрсөн наймдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдсан жүдо   бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа аваргын төлөө Японы  бөх Ёшида  Цүкасатай 14 минут  барилдаан хийж  вазари үнэлгээгээр ялалт байгуулж Дэлхийн аварга болов.

Үүний дараа удалгүй амжилтаа баталж Абу Даби хотод болсон Жүдо бөхийн Их дуулга тэмцээнд  Риогийн олимпиад алтан медалийн төлөөх барилдаанд  учраа таарч ялагдсан  Бразилын жүдоч, олимпийн аварга Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж алтан медаль хүртэж Монгол түмнийхээ магнайг тэнийлгэж  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энгэрээ мялаалгасан.

Дэлхийн тайзнаа “Монгол Сонгодог”-ийг хүлээн зөвшөөрүүлж чадсан МУГЖ Г.Ариунбаатар 

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны романсын төрлийн Тэргүүн байрын шагналт, ари-гийн төрлийн дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан  дуучин “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар юм. Тэрээр Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар энэ том уралдаанаас тэргүүн байрын шагнал авсан нь монгол уран бүтээл дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж чадсан билээ.

Боксчин Н.Төгсцогт


Сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт  KING TUG хэмээх дэвжээний нэртэй тулалддаг мэргэжлийн бокст  тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялсан юм.

Дэлхийд Монгол улсыг таниулж чадсан  Б. Шижирбат 

“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” нэвтрүүлэгт амжилттай оролцож, олон нийтийн санал хураалтын дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээр “Алтан баззер”-ийн эзэн болж, хагас шигшээд өрсөлдөх шилдэг 24 оролцогчийн нэгээр шалгарсан юм. Улмаар хагас шигшээгээс олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдэж чадсан билээ.

“Asia’s got talent-ийн финалын шатны  дараа хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Asia’s got talent-ийн финалын шатны үзүүлбэрүүд болж өнгөрлөө. Бараг 10 жилийн өмнө би нэгэн гайхалтай гэрлэх санал тавьж байгаа бичлэг үзэж байсан юм. Түүнээс хойш хэрвээ хайртай хүнтэйгээ ирээдүйд учрах юм бол хамгийн гайхалтай гэрлэх санал тавих юмсан гэж олон жил мөрөөдөж явсан. Хагас шигшээ дээр та бүхэн надад саналаа өгсний хүчинд би тэрхүү мөрөөдөлдөө өнөөдөр хүрч, хайртай хүндээ финалын шатан дээр гэрлэх санал тавьж чадлаа” хэмээн бичсэн юм.

29-р сургуулийн сурагч С. Алтансүх

Улсын түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээтэй иргэдийн “дуу хоолой” болж, зоригтойгоор бүхнийг илчлэн, хичээл хаялт зохион байгуулсан. Түүний нөлөөгөөр дүлий хүүхдүүдийн “онцлог”, хэрхэн яаж харьцах тухай олон хүн ойлголттой болсон. Идээлж бугласан олон асуудлыг харуулсан. Түүний дуу хоолой ДҮЛИЙ ИРГЭДИЙН амьдралд өөрчлөлт бий болгохын төлөө байсан. Хэрвээ ТӨР НЬ СОНСГОЛТОЙ БАЙСАН БОЛ ШҮҮ ДЭЭ… ДҮЛИЙ ТӨРИЙН ЧИХИЙГ НЭЭХ ГЭЖ ТЭР ХИЧЭЭСЭН юм шүү… Зоригтой, өөрчлөлтийн төлөөх шийдвэр бүр амаргүй байдаг. Тэр ЗОЛИОС ч гаргасан. 10 жил сургуульд сурчихаад уншиж, бичиж чадахгүйнхээ балгаар их сургуульд ч элсэж чадаагүй билээ… Гэхдээ БИЧИГ ҮСЭГ “мэдэхгүй” ч тэр ТЭМЦСЭН. Хэрвээ асуувал оны нөлөө бүхий хүнд 29-р сургуулийн сурагч Алтансүхийг дэвшүүлэх байв.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …