2017 оны шилдэг эмэгтэйгээр Селена Гомез тодорчээ

Америкийн “Billboard”  сэтгүүлээс  “2017 оны хамгийн  шилдэг бүсгүй”-гээр   дуучин Селена Гомезыг тодруулжээ.
“Биллбоард шилдэг 100” нь (Billboard Hot 100) — “Billboard” сэтгүүлээс долоо хоног бүр гаргадаг шилдэг дууны жагсаалт юм. Долоо хоногийн хугацаанд Америк улсад (хэвлэмэл, цахим хоёр хэлбэрээр) радиод явсан, цахимаар үзсэн (клип) дууны тоог тоолж гаргадаг.

Өмнөх долоо хоногийн борлуулалтыг гаргахдаа Даваа гарагаас Ням гараг хүртэл хугацаагаар таслан гаргадаг байснаа 2015 оны 7-р сараас хойш Баасан гарагаас Пүрэв гарагийн мөчлөгтэй болсон. Радио, цахимаар үзсэн тоог Даваагаас Ням гараг хүртэл тоогоор авна. Шинэ жагсаалт долоо хоног бүрийн Мягмар гарагт зарлагддаг. Ингээд ямар дуучны дуу хамгийн их сонсогдсон байгаагаас хамаарч тухайн дуучныг оны шилдгээр тодруулдаг байна.

Дуучин Селена Гомесийн амьдралын түүхээс

Түүний бүтэн нэрийг Селена Мари Гомез гэдэг, 1992 оны 7-р сарын 22-нд АНУ-ын Техас мужид Рикардо Гомез болон Аманда Корнетт нарын охин болж мэндэлжээ. Селенаг төрөхөд түүний ээж дөнгөж 16-хан настай байсан бөгөөд түүний аав мексик гаралтай бол ээжийнх нь өвөг дээдэс итали хүмүүс гэнэ. Харамсалтай нь түүнийг таван настайд нь эцэг эх нь салжээ.Харин аавтайгаа энгийн сайхан харилцаатай байдаг аж. Селенагийн ээж театрт жүжигчнээр ажилладаг байхад ээжийгээ тайзан дээр гарахад бэлдэж байхыг харсан Селенад шууд л жүжигчин болох хүсэл төрсөн гэдэг. Уг хүслийг нь түүний ээж бүрэн дэмжиж жүжигчний шалгаруулалтуудад оролцох болжээ.

Түүнийг шалгаруулалтанд оролцож байсан үеийг огтхон ч мартдаггүй хэмээн тухайн үед шүүгч хийж байсан Диснейн найруулагч хэлж байсан удаатай.

2001 онд тэрээр анхныхаа кинонд тоглосон нь “Barney& Friends” хүүхдийн танин мэдэхүйн цуврал юм. Селена тус киноны шалгаруулалтан дээр анх дуучин Деми Ловатотай танилцаж нөхөрлөж эхэлсэн гэдэг. 2002- 2004 онуудад мөн “Spy Kids 3-D: Game Over”, “Walker, Texas Ranger: Trial by Fire” зэрэг кинонуудад жижиг дүрүүд бүтээж байжээ.

“Wizards of Waverly Place” киноныхоо дуу “Everything Is Not What It Seems”-г дуулсан нь түүний дуу хөгжмийн ертөнцөд анх хөл тавьсан явдал байв.

Үүний араас 2008 онд Дисней сувгаас гаргасан Disneymania-6 цомогт орсон “101 Dalmatians” хүүхэлдэйн киноны “Cruella de Vil” дууг, “Tinker Bell” хүүхэлдэйн киноны “Fly To Your Heart”, “Another Cinderella Story” мюзикл киноны гурван ч дууг дуулжээ.

2009 онд тэрээр “Selena Gomez and The Scene” хамтлагийг байгуулж Hollywood Records дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсан юм.

2013 оны 4-р сард тэрээр анхны “Stars Dance” соло цомгийнхоо сингл “Come & Get It” дуугаа олны хүртээл болгосон нь чамгүй амжилт олж гадаад дотоодын шилдэг дуунуудын жагсаалтуудыг тэргүүлэх болжээ.

Удалгүй тухайн жилийн 8-аас 11-р сар хүртэл “Stars Dance” аялан тоглолтоо АНУ, Канад, Европын Холбооны улсууд, Дубай зэрэг улсуудад хийсэн.

2014 оны 11-р сард түүний “For You” нэртэй цомог гарсан ба энд түүний хуучны хит дуунууд болон шинэ дуунууд нь багтжээ. Цомгийн сингл болох “The Heart Wants What It Wants” дуу олны таашаалд нийцэж шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авснаас гадна Billboard-н 6-д бичигдэж 16 орны чартуудад тэргүүлжээ.2015 онд DJ Zedd-тэй хамтран “I Want You To Know” дуу гаргасан. 10-р сард Селена хоёр дахь бие даасан “Revival” цомгоо гаргасан ба тус цомогт “Good For You”, “ Same Old Love”, “ Hands to Myself” зэрэг хитүүд нь багтсан юм.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …