Баярын бялуугаа худалдаж авахдаа дараах зүйлсийг анхаараарай

Шинэ жилийн баярын үеэр эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг бол бялуу. Бялуу, кремтэй бүтээгдэхүүн худалдан авахдаа та дараах зүйлсийг анхаарахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Үүнд:

· 0-6 хэмд худалдаалж байгаа эсэх,

· Ил задгай, хөлдөөсөн болон хөргөлтгүй лангуугаар буюу тасалгааны температурт хадгалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүн худалдан авахгүй    байх,

· Зориулалтын сав баглаа боодолтой эсэх,

· Шошгыг харах. Бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн болон орц найрлагын талаар мэдээлэл байгаа эсэхийг шалгах зэрэг болно.

· Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойсон, хий дүүрч таг нь бөмбийсөн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал,

· Өндөгний хальс нь нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, ураг нь гоожсон, гадна тал нь бохирдсон байвал,

· Хиамыг барьж үзэхэд гадаргуу нь чийглэг, гарт наалдаж байвал худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …