Давхраагүй нүдийг хэрхэн будах вэ?


1. Сайн уусга
Чиний нүүрээ будах цагийн 60 хувь нь будгаа уусгахад зарцуулагдах ёстой. Нэг будгийг нөгөөтэй нь зөв уусгаснаар зовхинд сүүдэр бууж, давхраатай юм шиг харагдуулж болдог. Нүдээ будахдаа үргэлж голоос нь гадагш нь чиглэлээр багсаараа уусгаж байгаарай.

2. Хөмсгөө арчил
Хөмсөгний зөв хэлбэрийг “дутуу үнэлж” болохгүй ээ! Ялангуяа давхраагүй нүдтэй бүсгүйчүүд хөмсгөндөө өндөр ач холбогдол өгөөрэй. Зөвхөн хэлбэрийг нь дагуулж будаж тодруулах төдийд л анхаардаг бол, мэргэжлийн гоо сайханчаар өөрийнхөө царайнд зохих хэлбэр гаргуулж засуулаад гурав хоногт нэг удаа зэрлэгийг нь зулгааж байгаарай.

3. Нүд хүрээлэгчээ нүднээсээ илүү гаргаж буд
Нүднээсээ илүү гаргаж хүрээлэх нь сормуусыг илүү урт, өргөн харагдахад тусалдаг. Тиймээс бараг л ямар ч хэлбэртэй нүдэнд хүрээлэгчээ илүү гаргаж будах нь зохидог. Усны хамгаалалттай хүрээлэгч зузаан түрхэгддэг учраас бүлцэн нүдтэй бүсгүйчүүдийн сонголтонд нийцэнэ.

4. Хүнхэр гаргаж буд
Илт харагдахуйц хүнхэргүй бол нүүр будгийн аргаар гаргаж болно. Завсрын болон бараан өнгийн нүдний тениүд, багс байхад л Европ маягийн хүнхэр нүдийг бүтээхэд хангалттай. Завсрын өнгийн будгаараа зовхио тэр чигт нь будаад, зовхио тэмтэрч алимныхаа дээд ирмэгийг олоод бараан өнгийн будгаараа будаж тодруулна. Гэхдээ бүлцэн буюу дээд зовхины арьс нь нүдээ дарсан маягийн харагддаг бол хүнхэр гаргаж будах нь тохиромжгүй юм.

5. Нүднийхээ нуухан талыг үргэлж гэрэлтүүл
Нүдний дотор тал болон хөмсөгний доод хэсгийг гэрэлтүүлэх алхмыг алгассанаар чи нүдээ 2 дахин сэргэг, тод харагдах боломжийг хааж байна гэсэн үг. Бор арьстай бүсгүйчүүд мөнгөлөг, цайвар арьстай бүсгүйчүүд тослог шаргал өнгийн тенийг эдгээр хэсгүүддээ түрхээрэй.

5. Сормуусаа дэрвийлгэ
Сормуус дэрвийлгэгч бол нүүр будалтын хамгийн чухал хэрэгсэл. Ихэнх монгол бүсгүйчүүдийн сормуус доошоо чиглэлтэй ургасан байдаг. Бид өөрсдөө ч мэдэлгүй нүднийхээ гоо сайхныг сормуусаараа хаачихдаг юм. Дэрвийлгэгч ашиглавал нүд чинь нээгдэж, томорч харагдана. Хэрвээ сормуусаа дэрвийлгэсэн ч эргээд буучихдаг бол усны хамгаалалттай будаг хэрэглээрэй.

6. Бүлцэн нүдэнд зориулсан зөвлөгөө
Бүлцэн нүдний гол асуудал нь яаж ч будсан зовхины арьс будалтыг дарж харагдуулах гээд байдаг талтай. Тиймээс сормуусны уг хэсэгтээ бараан өнгийг түрхэж, дээшлэх тусам цайвар өнгөөр уусгах нь хамгийн зөв. Өглөө нүүрээ будахаасаа өмнө зовхины тос түрхэж байвал будаг чинь “байрнаасаа хөдлөхгүй”-гээс гадна шөнийн турш хуралдсан шар усыг буулгаж, нүдийг чинь сэргээж өгнө.

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …