Д.Трампыг дүрсэлсэн цагаан нохой моодонд оров

 

Дорнын хуанлигаар ирэх жил нохой жил орж буй. Хятадад энэ нь хоёрдугаар сарын 18-нд тохиох аж. Үүнийг бэлгэдэн Хятадын Шанси мужийн Тайюань хотноо нохойны аварга дүрс бүхий баримлыг худалдааны төвүүдийн үүдэнд байршуулах болжээ.

Энэ нь алтан шаргал үс, хөмсөг, хамар нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай тун төстэй бөгөөд хүзүүндээ улаан ороолттой, долоовор хуруугаа өргөсөн цагаан аварга нохой бүхий баримал аж.

Харин улаан ороолт нь түүний хүзүүндээ үргэлж зүүдэг улаан зангиаг дүрсэлснийг дурджээ. Дашрамд дурдахад өнгөрсөн наймдугаар сард Вашингтон муж дахь Цагаан ордноос холгүй орших газарт тоглоомон хархыг Д.Трамптай төстэй болгосныг нийтэд харуулсан байна.

Үүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн татварын мэдүүлгийг ил болгохыг шаардсан жагсагчид жагсаалдаа ашигласан.

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …