Хунтайж Харри Барак Обамагаас ярилцлага авчээ

 

Хоёр долоо хоногийн өмнө Ханхүү Харри “BBC”-гийн Today нэвтрүүлгийн зочин хөтлөгч болж АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обаматай ярилцсан билээ. Тэд цэрэг арми, сэтгэцийн эмгэг болон өсвөр үеийнхэн гэмт хэрэгт хэрхэн холбогдохгүй байх талаар ярилцсан.

Цаашлаад Ханхүү Харри сүүлийн жилүүдэд Африкийн соёл уламжлал, байгалийг хамгаалахад хийсэн хүмүүнлэгийн үйлсийнхээ талаар сонирхуулсан. Тэрээр шархтсан заан, хирс зэрэг амьтдад түргэн тусламж үзүүлсэн байна.

Энэ нь Барак Обамагийн хувьд ерөнхийлөгчийн хугацаа нь дууссанаас хойш өгсөн анхний ярилцлага болсон. Б.Обама найман жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашихдаа хүнд бэрх олон зүйлтэй тулгарсан. Суудлаа өгснөөс хойш эхнэр Мишель Обаматай илүү дотно харилцаатай болсон гэжээ.

Тэрээр Д.Трамп ерөнхийлөгчийн тангарга өргөх үеэр их тайван байсныгаа эхнэр Мишелийн дэмжлэгийн үр дүн хэмээжээ.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …