Солонгосын хамгийн өндөр барилгаас 555 секундын турш сальют буудуулна

Шинэ он гарах торгон агшинд дэлхийн том хотууд хамгийн өндөр барилгаасаа сальют буудуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын хамгийн өндөр барилга болох 123 давхар “Lotte” цамхагаас он гарах мөчид 555 секундын турш сальют буудуулах аж.

Уг ёслолыг дэлхий нийттэй хуваалцах үүднээс “YouTube”-ээр шууд дамжуулах болохыг барилгын эзэн өчигдөр мэдээлсэн. Уг барилга 555 метр өндөр болохыг бэлгэдэж 555 секундын турш өнгө өнгийн, өөр өөр дүрслэл бүхий сальют буудуулахаар болжээ. Ёслол оройн 11:40 минутад эхэлнэ. “Lotte” цамхагт Сөүл хотын 100,000 иргэн цуглах төлөвтэй байгаа агаад хамгаалах албаны 1,500 ажилтан, зарим сайн дурынхан аюулгүй байдлыг ханган ажиллах аж.

Нэмж хэлэхэд 2018 оныг угтан Тайванийн нийслэл Тайпэй хотын 101 давхар цамхгийн ёслолын буудлагын үзүүлбэр нь “Хамтдаа аз жаргалтай” сэдвийн хүрээнд зохиогдох ба нийт 360 секунд буюу зургаан минут үргэлжлэх юм. Түүнчлэн Лондон, Дубай, Сидней, Хонконг хотын сальют алдартай.

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …