“Perfect Dance” шоу нэвтрүүлэг 12-р сарын 31-нээс эхлэн UBS TV-ээр цацагдана

UBS телевизийн ээлжит томоохон төсөл болох Үндэсний контент Perfect Dance шоу нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Сая сая залуусын мөрөөдөл, өөрсдийгөө олонд таниулах боломж, нуугдсан авьяасыг нээн илрүүлэхэд уг нэвтрүүлгийн зорилго оршиж байгаа байна.

Урлагийн төрөл дотроос, тэр дундаа хүнд сэтгэл мэдрэмжийн дээд таашаалыг мэдрүүлэх, харах урлагийн нэг бол яахын аргагүй бүжгийн урлаг билээ. Бүжгийн урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин гайхалтай ертөнцөөр аялах боломжийг UBS телевиз олгож байна. Шоуны оролцогчид бүжгийн ганцхан төрөлд баригдалгүйгээр оролцох боломжтой. Гоцлол, хосын төрөл гуравласан болон хамтлаг бүжгийн төрлөөр өөрсдийн хүссэн бүжгээрээ оролцож, Монголын бүжгийн урлагт өөрсдийн гэсэн нэгэн том орон зайг бий болгох юм.

Тэгвэл “Perfect Dance” шоуны эхний дугаар ирэх сарын 22-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ.

“Perfect Dance” шоу нэвтрүүлгийн шүүгчээр Үндэсний урлагийн их театрын Ерөнхий бүжиг дэглээч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д. Баярбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Монгол улсын консерваторийн сонгодог бүжгийн багш, Монгол улсын гавьяат жүжигчин М.Мөнгөнхөлөг, Монголын Бүжгийн Спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Мөнхцэцэг,Монголын тэргүүлэх бүжгийн хамтлаг “Aim4r” продакшны үүсгэн байгуулагч, “Deep Stage” энтертайнментийн үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, продюсер Э Батзориг,Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан М. Бямбаа нар  сонгогдсон юм.

Нэвтрүүлгийн ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ?

4 шатны турш өөрийгөө илэрхийлж чадсан, бүжгийн урлагт өөрийн зайгаа бий болгож чадах шилдгийн шилдэг цорын ганц оролцогч 10 сая төгрөгийг бэлнээр гардан авах юм.

3-р байр: III шатанд амжилттай оролцож, тэнцсэн 12 оролцогч, баг бүрт 500’000₮-тэй банкны карт олгоно.

2-р байр : IV шатанд оролцож буй 12 оролцогч, багийн эзэмшиж буй дансны дугаарыг олон нийтэд зарлах ба фэнүүдийнх нь дэмжлэгийг оролцогч, баг тус бүрийн дансанд төвлөрүүлнэ. Энэ нь дараагийн шатанд тэнцэх эсэхэд 25% хүртэл хувиар нөлөөлнө.

Бүжгийн урлагаар хичээллэдэг, бүжигт хайртай 500 орчим оролцогчдын бүжгийн үзүүлбэрийг та харах болно. Төгс гэдэг нэрийг илтгэх бүх бүжгийн төрлөөр бүжиглэх, өвөрмөц нэгнийг 4 шатны турш сорин шалгах юм. Оюун бодлоос урган гарсан бүжгийн дэглэлтүүдийг харж сэтгэлийн таашаал аваарай.

“Perfect Dance” шоу нэвтрүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  үзэх боломжтой

Лавлах утас: 7014-0434, 9969-3440, 9906-7995, 8801-0261, 8803-1338

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …