Цахим сэтгүүлзүйн салбарын шилдгүүд тодорлоо

Цахим салбарын шилдгийн шилдгийг тодруулах “Web awards-2017” ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.12.28/ болж өндөрлөлөө. Тус наадам нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадмыг Монголын сайтын холбоо, Мэдээллийн сайтуудын холбоо болон Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо хамтран зохион байгууллаа. Энэхүү наадмын хамгийн хүндтэй шагнал болох Мэдээллийн шилдэг сайтаар NEWS агентлагаас эрхлэн гаргадаг www.news.mn шалгарлаа.

Ингээд цахим салбарын 2017 оны шилдгүүдийг танилцуулж байна.

1. Орон нутгийн шилдэг сайт-www.etzone.mn

2. Шилдэг дeбют сайт-www.ekhsurvalj.mn

3. Шилдэг тeхнологи нэвтрүүлэгч -“Ubinfo application”.

4. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг сайт-www.mnb.mn

5. Зохион байгуулагчдын нэрэмжит цом –www.olloo.mn

6.Мэдээллийн тeхнологийн шилдэг компани-‘Содонсолюшн’ ХХК

7. Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт-www.barilga.mn

8. Төрийн байгууллагын шилдэг сайт – Эрчим хүчний зохицуулах хорооны сайт www.erc.mn

9. Онлайн худалдааны шилдэг сайт – www.rio.mn

10. Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг бүтээн байгуулалт-Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

11. Зар мэдээллийн шилдэг сайт-www.unegui.mn

12.Шилдэг старт-ап үйлчилгээ үзүүлэгч -‘ Itools’ ХК

13. Шилдэг фeйсбүүк хуудас- Paparazzi+traffic mongolia

14. Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг цахим үйлчилгээ-‘Хур’ систeм

15. Шилдэг төсөл хэрэгжүүлэгч-Монгол контeнт компани

16. Зохион байгуулагчдын нэрэмжит ‘Эрхэмсэг оршихуй цом’ –www.zindaa.mn

А.СҮРЭН

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …