Жүжигчин Б. Базарраг­чааг  МУГЖ цол тэмдгээр шагналаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга  олон эрхмийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагнал гардуулах ёслол өнөөдөр морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар   Чөлөөт уран бүтээлч Бямбажавын Базаррагчааг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр шагналаа.Түүнийг урлагт зүтгэсэн нэр их хөдөлмөрийг үнэлэн  Монгол улсын гавьъяат цол тэмдэгээр шагнагдахыг  олон хүн хүссэний  эцэст    шинэ оны  босгон дээр МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.  Жүжигчин  Бямбажавын Базаррагчаа Бид мартахгүй”, “Ирж яваа цаг”, “Мандах нарны туяа”, “Уул усны үр сад” зэрэг олон киноны гол дүрийг бүтээсэн юм.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …