Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Урбан прожект ХХК-ийн ерөнхий продюсер Наранбаатарын Халиуныг шагналаа.Тэрбээр шагналаа гардаж авсныхаа дараа баярын сэтгэгдлээ хуваалцсан юм .
Н.Халиун”Ид хийж бүтээж, урлагт зүтгэж байгаа энэ насанд минь шагнал өгч байгаад маш их баярлалаа. Чамлахааргүй авьяасыг надад өвлүүлсэн өвөг дээдэс аав ээждээ маш их баярлалаа. Олон жил миний ард бүгдийг зохицуулж ирсэн хань ижилдээ маш их баярлалаа. Мөн урлаг гэдэг энэ том далайд урлагаар хүмүүжүүлж хамтран зүтгэсэн бүх хамт олондоо баярлаж байна” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.