Баярын өдрүүдэд гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэний амийг аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид баяр, амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 34, аврах ажиллагааны таван дуудлагаар шуурхай ажиллаж гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэний амь бие, иргэд аж ахуйн нэгж байгууллагын 55 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд давхардсан тоогоор 660 албан хаагч 224 авто машин, техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн “Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” цэнгүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгойгоос хийсэн ёслолын буудлагад болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин, галын аюулгүй байдлыг хангуулж ажиллав гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …