Жүжигчин Жессика Альба шинэ жилийн баяраар гурав дахь хүүхдээ төрүүллээ

Хоёр хүүхдийн ээж болсноос хойш нам гүм, амар жимэр амьдралыг сонгож, кино урлагаас завсарлага авсан 36 настай жүжигчин Жессика Альба хөл хүнд болсон тухайгаа instagram-аар зарлаад байсан. Жессика Альба, Каш Варрен нар 2004 онд “Fantastic Four” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2008 оны тавдугаар сард гэрлэсэн юм.

Холливудын хамгийн сайхан, жаргалтай гэр бүлийн тоонд багтдаг тэдний том охин Онор есөн настай, бага охин Хавен нь таван настай.

 

Тэгвэл шинэ жилийн өдөр жүжигчин бүсгүй хүүгээ төрүүлж бүл нэмлээ. Тэрээр 12 сая орчим дагагчтай instagram хуудсандаа 11 цагийн өмнө хорвоод шинээр мэндэлсэн хүүгийнхээ зургийг тавьж “Каш бид хоёр их аз жаргалтай байна. Хавен, Онор хоёр дүүгээ хараад сэтгэл нь мөн их хөдөлж байгаа. Бид хүүгээ Хаеэс Альба Варрен гэж нэрлэсэн” гэжээ.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …