“Шарк”-ууд эхний улиралд 1.5 тэрбумыг юунд зарцуулав


2017 онд Монголын телевизийн салбарын уран бүтээлчид онцлох олон контент бэлтгэн хүргэсний нэг нь яалт ч үгүй “Монгол” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлэг байлаа.

Өөрсдийн хөдөлмөрөөр бизнесийн оргилд хүрсэн эрхмүүд болох хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тэргүүлэгч “Гацуурт” компанийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат, барилга, техник, технологийн салбарт тэргүүлэгч “Монгол базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд, хүнсний үйлдвэрийн салбарт тэргүүлэгч “Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч “Хас” банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, уул уурхай, барилгын материалын салбарт тэргүүлэгч “МАК” компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нар хоёр сарын турш 12 төсөлд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулав.

“Шарк Танк” нэвтрүүлгийн анхны дугаар аравдугаар сарын 8-нд хүрч байсан бол арванхоёрдугаар сарын 10-нд эхний улирлын 10 дахь дугаар буюу сүүлийн дугаар үзэгчдэд хүрсэн юм. Эхний улирлын 10 дугаарын турш “Шарк”-ууд хэнд, юунд, хэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ямар бизнесийг дэмжсэнийг тоймлон хүргэе.

Л.АРИУНБОЛД

Барилга, техник, технологийн салбарт тэргүүлэгч “Монгол базальт” компанийн ерөнхий захирал

“Хэн нэгнийг дуурайсан, хийсвэрээр харсан ийм бизнес нэг удаа байж болно. Гэхдээ урт хугацаанд хожихгүй”

Хөрөнгө оруулсан мөнгөн дүн: 633 сая 250 мянга

Л. ЧИНБАТ


Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тэргүүлэгч “Гацуурт” компанийн ерөнхий захирал

“Нийгмийн талаасаа ач холбогдолтой төсөл байвал дэмжих болно”

Хөрөнгө оруулсан мөнгөн дүн: 392 сая 450 мянга

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …