Ховд аймгийн Алтай сумын цагдаа  хүний  амь аварчээ 

Ховд аймаг дахь Алтай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Маргад-Эрдэнэ галын аюулаас эрдэнэт хүний амь аварчээ.

Тус сумын Тахилт багт иргэн Н-ын гэр 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед шатаж, гал түймэр гарсан байхыг мэдэж, цаг алдалгүй ажилласнаар гэрт байсан хоёр эмэгтэйн амийг эрсдэхээс аварч чадсан байна.

Эрдэнэт хүний амь насыг эрсдэх аюулаас аварч, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдаа баяр хүргэж, амжилт хүсье.


Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …