“Fifty Shades of Freed” киноны сүүлийн анги ирэх хоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийх тов зарлажээ. Тус киноны эхний ангийг 2015 онд сүр дуулиантайгаар гаргаж удалгүй хоёрдугаар ангийг энэ онд нээсэн. Уг кино үзэгч, шүүмжлэгчдийн зүгээс “тун муу бүтээл” гэсэн тодотголыг хүртсэн ч гуравдугаар ангийг хүргэхээр болсон байна.
“Fifty Shades of Freed” буюу гуравдугаар ангид хосууд хуримаа хийж романтик мөч бүхий дүрслэлүүд гарах гэнэ. Мөн Валентины баяртай зэрэгцэн гарах тул ашиг орлоготой киноны жагсаалтад бичигдэх нь гарцаагүй.