Дубайн олон Улсын кино наадамд Монгол бүсгүйчүүд уригдан оролцжээ

Алдарт Дубайн олон Улсын кино наадмын улаан хивсний ёслолд Монгол Улсаас анх удаа манай хувцас загварын шилдгүүд урилгаар оролцжээ.

Тодруулбал Мисс Монгол аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо болон Тансаг мода загварын агентлагийн захирал Б.Уянга модель Б.Солонго нар тус наадамд оролцож, олон улсын наадамд эх орныхоо нэрийг зарлуулжээ.

Мисс Монгол аялал жуулчлалын холбоо нь “Film awards TV”-тэй тав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү тус наадамд уригдана оролцжээ. Мөн дашрамд дуулгахад эх орноо төлөөлөн тус наадамд оролцсон Тансаг мода агентлаг нь “Fashion TV”-тэй хамтарч ажиллах санал авчээ.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …