Таны гоо сайханд:Нүхжилтийг агшааж, хар батганаас тань салгах нүүрсэн эмтэй маск


Арьсны нүхжилтээ дарахын тулд өө дарагч түрхэж зузаан будалт хийх нь арьсанд тийм ч таатай бус. Тиймээс хааяа ч гэсэн арьсаа амрааж 7 хоногт 3-4 удаа маск хэрэглэж заншаарай. Энэхүү маск нь нүхжилтийг багасгаж, хар батгыг арилгаж арьсыг эрүүл гэрэлтсэн болгоно.

Нунтаг цай – Антиоксидантаар баялаг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир нүхжилтийг агшааж эд эсийг сэргээнэ

Идэвхжүүлсэн нүүрс – Хоргүйжүүлж, батгыг хатаан гуужуулна.

Bentonite шавар– Нүхжилтийг агшааж, арьсны өнгөн хэсгийг гуужуулна өнгөлөг болгоно.


Найрлага
1/2 цайны халбага нунтаг ногоон цай
1/2 цайны халбага нунтаг bentonite шавар
2 ширхэг нүүрсэн эм / нунтагласаг байна/
2 цайны халбага цэвэр ус

1. Жижиг аяганд ногоон цай, шавар, нунтагласан нүүрсэн эмээ хийж хутгана. 2. Уснаасаа бага зэргийг нэмж хутгана. Усаа өөрөө тохируулаарай

3. Нүүрээ сатар цэвэрлэнэ

4. Нүүрэндэн жигд түрхэнэ. Нүдэндээ бүү хүргээрэй.

5. 15 минут хаттал нь байлгаад нүүр цэвэрлэдэг порлоноо норгож маскаа арчиж цэвэрлэнэ.

6. Ингээд дуртай чийгшүүлэгч тосоо түрхээрэй.

7 хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …