Бахытгүл:Намайг алсан ч миний ойр дотны хүмүүст Д.Мураттай холбогдох бичлэгүүдийг үлдэхээр хадгалуулсан


УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой гомдол нийгэмд ноцтой асуудал болж байгаа бөгөөд нэг хэсэг нь итгэж байхад нөгөө хэсэг нь эрхэм хүний нэр төрийг гутаах зорилготой гүтгэлэг гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл хохирогч гэх эмэгтэй анх удаа хэвлэлд ярилцлага өгсөнийг манай сайт нэмэлт хачиргүй, засваргүйгээр хүргэж байна.

ТӨРИЙН ТҮШЭЭГИЙН ТУХАЙ БӨӨЛЖИС ЦУТГАМ ЯРИЛЦЛАГА ХҮРГЭЖ БАЙГААДАА ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ. ГЭХДЭЭ ИРГЭН МЭДЭХ ЭРХИЙН ХҮРЭЭНД.

ТАТАР: Уучлаарай Та одоо бол нэг л удаа ярилцлага өгнө гэсэн болохоор би боломжийг ашиглаж хувийн шинжтэй зүйлүүд шулуухан асууж магадгүй. Тиймээс миний асуултанд маань хариулаасай гэж би хүсч байна.

БАХЫТГҮЛ: Би шударга бус, ёс бус зүйлтэй эвлэрэх хүн биш ээ. Тийм учраас би асуулт бүхэнд чинь үнэн хариулна аа.

ТАТАР: Та УИХ-ын гишүүн Д.Муратыг хэзээнээс таньдаг болсон бэ?

БАХЫТГҮЛ: Ер нь 2015 оноос хойш ажил хэргийн шугамаар таньдаг болсон. Энэ жижигхэн газар учраас бие биенээ таньдаг.

ТАТАР: УИХ-ын гишүүн Д.Муратын талаар хэр сайн мэдэх вэ?

БАХЫТГҮЛ: Ер нь бол энэ жижигхэн аймаг орон нутгийн хүмүүс, Д.Мурат гишүүн миний аавтай ажил хэргийн шугамаар холбоотой байсан, орон нутгийн хэмжээнд Эрчим гээд зуухны үйл ажиллагаа хийдэг хувийн компанитай байсан болохоор ажил хэргийн шугамаар танилцсан. Д.Мурат нь миний мэдэхээр их дээд сургууль төгсөөгүй, тэр зуухаараа мөнгөтэй болж, сонгуульд өрсөлдөхдөө өрсөлдөгч А.Тлейхан гишүүнийг ходоодны хорт хавдартай, өнөө маргаашгүй үхэх гээд байгаа гэх мэтээр өрсөлдөж байгаа хүнээ муугаар ярьж орон нутгийн радио зурагтаар жил гаруй муулсан мэдээлэл цацагдсан. Тэгээд өөрөө малгай дотор сая, сая төгрөг хийж 6-р тойрог гэж хөдөө сумын хүмүүст мөнгө тарааж байгаад баригдаж тэр бичлэг нь сонгуулийн хороонд очсон гэх мэтээр олон мэдээллийг нь би мэднэ. Ер нь бол боловсролгүй хүн чинь боловсролгүй л байдаг. Надад явуулж байгаа мессеж, зураг, дарамталж байгаа үйлдэл, миний гэр бүлийг доромжилж байгаа нь УИХ-ын гишүүн битгий хэл зах дээр байдаг архичин хүний ч хийх зүйл биш шүү дээ. Би ийм л бодолтой байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …