Киноны нээлтийн үеэр МУГЖ И Одончимэг” “Х-түц” продакшн шинэ оны босгон дээр сайхан уран бүтээл нээж байгаад баяртай байна. Энэ он магадгүй эхчүүдийн жил ч юм шиг, гэнэт тэгж бодогдоод явчихлаа. Яагаад гэвэл 3-4 сарын дараа дахин нэг сайхан уран бүтээл нээлтээ хийнэ. Тэр уран бүтээлийг одоохондоо нууцалж байгаа. Найруулагч хийгээд давхар гол дүрээ бүтээх хэцүү байсан Гэхдээ яах вэ, даваагаа давсан. Өөрийнхөө хайртай дуртай, жаргалтай ажлаа хийж байгаа учраас тэр бол зовлон биш юм. Кино гарч эхэлснээс хойш хачин сайхан магтаалууд ар араасаа ирсээр байна. Энэ үед болон ойрын өдрүүдэд багшийнхаа үгийг л их бодож явна даа. Миний багш Ардын жүжигчин П.Цэрэндавга гуай юм. Тэр хүн “Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даах чадвартай бай” гэж их сургадаг. Сүүлийн өдрүүдэд тэр үг их л бодогдож байна. Ханьтайгаа хамт нэг кинонд гол дүр бүтээх их сайхан байсан”гэв.