“Карма” буюу үйлийн үр сэдвийн дор зургаан шилдэг найруулагч нэгдэн уран бүтээл туурвижээ. ҮЙЛИЙН ҮР сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, “Бумеранг” нэртэй нэгэн цогц бүтээл дор нэгджээ. “Бумеранг” антологи кино нь энэ сарын 26-ны өдрөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх бөгөөд үзэгч та нэг дор зургаан өөр мэдрэмжийг энэхүү бүтээлээс харах боломжтой.
ЗУРГААН НАЙРУУЛАГЧИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ:
-ЭЦЭГ /Ч.Батбаяр-био/
-ЭРХ ЧӨЛӨӨ /Б.Ганболд-эротик/
-ҮР /Ч.Ганзориг-романс/
-ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ /Ш.Доржсүрэн-комеди/
-ХАР УЛААН ЦАГААН /П.Дэлгэрбаяр-драм/
-КАРМА /Б.Чингүүн-триллер/ гэсэн богино хэмжээний зургаан киног туурвиж, “Бумеранг” антологи киног бүтээжээ.