01. Хамгийн урт үргэлжилдэг цуурай Ирландад бий. Хэрвээ та Лох-Лейн нуурын дэргэдэх Каррантуилла уулын орой дээр гараад хамаг чангаараа орилох юм бол таны дуу хоолой 100 удаа давтагдан цуурайтах болно.
02. Хамгийн том зэрэглээ 1913 онд Арктикт үүсчээ. Фата Морган хэмээх уг зэрэглээ өргөрөгийн 120 хэмийг бараг бүхэлд нь хамарч байсан аж. Тэгвэл 1939 онд Исландын Спайфедльс Йокуль /1437 метр өндөр/ ууланд үссэн зэрэглээ 563 км газар нутгийг хамарч байв.
03. Сэмжин үүл нь ихэнхдээ 8250 метрийн өндөрт байдаг. Тэгвэл ийм төрлийн нэгэн үүл 240.000 метрт “нисэж” байхыг шинжээчид тогтоож байсан гэдэг.
04. Бамбалзуур намаг хамгийн хурдан нүүсэн тохиолдол бас байна. Энэхүү хурдан нүүлтийг ХХ зууны эхээр бүртгэжээ. Ирландын Каст Лер хотын ойролцоох томоохон хэмжээний намаг нэг хоногийн дотор 1000 метр газарт нүүн шилжсэн нь гайхалтай үзэгдэл хэмээн үздэг байна
05. Хамгийн өндөр бас томд тооцогддог усан хуй салхи 1898.05.16-нд болжээ. Австралийн Өмнөд Уэльсийн Идена хотод энэ үзэгдэл болсон байна. Түүний өндөр нь 1528 метр байсан бол өргөн нь гурван метр байсан гэнэ.
06. Канзас мужийн Вичита хотын иргэд 2001 оны найман сард хулуугаар бороо орсны учрыг өнөөг хүртэл олоогүй л байна. 30 см-ын урттай хулууны навч Канзасын өмнөд хэсэг хоёр хоног тэнгэрээс унаж “бороо” болжээ. Хамрах хүрээний хувьд асар том нутагт энэ бороо орсон байна. Цаг уурчдын мэдэгдэж байгаагаар хуй салхи, хар салхи, торнадо зэрэг нь элдэв зүйлийг агаар хөөргөн цацсанаас ийнхүү бороо болон эргэж газарт буудаг гэнэ. Харин энэ тохиолдолд тэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж.
07. Өндөрлөг газарт амьдардаг улс түмэн хоол хүнсээ бэлтгэн, хийж идэхэд багагүй саадтай тулгардаг. Учир нь далайн түвшнээс дээш 2000 метрт ус нь 93 хэмд буцалдаг. Тэгвэл Эверестэд хоол унд хийж идье гэвэл багагүй тэвчээр шаардагддаг. Тэнд ус 70 хэмд буцалдаг болохоор тэр.
08. Дэлхийн гадаргуун 20%-ийг эзгүй цөл эзэлдэг.
09. Цаг уурын түүхэнд хамгийн өндөр халуун болох +58 хэм нь 1922.09.13-нд Ливийн Эль Азизия хэмээн газарт бүртгэгджээ. Тэгвэл хамгийн хүйтэн хэм нь -89. Энэ үзүүлэлтийг 1983.07.21-нд Антарктидын эрдэм шинжилгээний Дорнод станцад бүртгэгдсэн байна. Харин хүн амьдардаг хамгийн хүйтэн нутаг бол дөрвөн мянган хүн амтай Якут аж. Тэнд агаарын хэм -68 болтлоо буурдаг байна.
10. Хуй салхи нь галт тэргийг ч дээш “өргөн” чулуудах чадалтай. Асар богино хугацаанд үүсэх хуй салхи нь хүчирхэгээр эргэлдэн дэгдэхдээ хавь ойрт байгаа бүхнийг “хар гар” мэт устган агаарт хийсгэж орхидог. Тэгвэл 1995-1998 онд болсон 33 удаагийн хуй салхи нь дэлхийн хамгийн дээд рекордын эзэнд тооцогддог.