Б.Лхагва: Шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүд үнээ өсгөх эрх байхгүй

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2017 онд хяналт шалгалтын ажил болон бензин шатахууны үнэтэй холбоотой мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2017 онд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгох, улсын байцаагчдынхаа ажил албыг чанаржуулах , хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүрэг хуулиа олон нийтэд сурталчилна таниулах, иргэд олон нийтэд төрийн байгууллагуудтайгаа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх асуудал дээр хамтын ажиллагааг хөгжүүлсэн жил болж өнгөрлөө.

Өнгөрөгч онд ШӨХТГ-аас нийт дөрвөн удаагийн хуралдаан хийж 20 гаруй асуудлыг хэлэлцэж, 19 тогтоол гаргажээ. Тухайлбал, Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосон 5, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосон 30, үнэ тарифт өөрчлөлт оруулсан 2 ажлыг хийсэн .

Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийн сацуу зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан” гэв.

Харин шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулсан асуудлаар шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх байхгүй. Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомсдол үүсгэсэн ААН-үүдтэй эвлэрч ажиллахгүй.Өнгөрсөн долоо хоногт хомсдол үүсгэсэн компанийн холбогдох хүнийг дуудаж уулзсан. Одоогоор хомсдол үүсгэхгүй байгаа гэж найдаж байна.

Шатахууны хомсдол үүсгэж байгаа ААН-үүдэд шалгалт хийнэ. Хомсдол үүсгэхгүй байхыг төрийн болон хувийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллаж байна” гэж мэдэгдлээ.


Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас …