“Ларьдма II” киноны дууг МУГЖ Б. Сарантуяа амилуулна

Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ.  Харин “Ларьдма II”киноны  дууг МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа дуулахаар болсон талаар тус киноны продюсер, жүжигчин Б. Навчаа цахим хуудсандаа бичжээ. “Ларьдма II”кинонд гол дүрийн жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нараас гадна жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …