Энгийн, хялбар орц найрлагыг нь гал тогооны өрөөнөөсөа олох боломжтой хөгшрөлтийн эсрэг гайхамшигт нэгэн маскын жорыг хүргэж байна. Энэхүү хөгшрөлтийн эсрэг маск нь ямар нэгэн химийн бодисгүй ба арьсыг чангалах онцгой үйлчилгээтэй юм. Чухал арга хэмжээ үйл ажиллагааны өмнө хэрэглэсэн ч болно. Учир нь эхний удаагаас л үр дүнг мэдэрнэ.
Найрлага:
1 цайны халбага эрдэнэ шишийн гурил
1 цайны халбага зөөхий/ цөцгий
5 цайны халбага шинэхэн шахсан луувангийн шүүс ( хэрвээ шүүс шахагч байхгүй бол блсндэрд блендэрдээд шүүсийг нь шахан авч болно.
эрдэнэ шишийн гурилаа тал аяга хүйтэн усанд хийж дэвтээнэ. Эрдэнэ шишээ шүүж аваад дээр нь 8 цайны халбага буцалсан ус хийнэ.Өтгөртөл нь зөөлөн галаар болгоно.
Аяганд хийж хөргөөд шинэхэн шахсан луувангийн шүү, зөөхийгөө нэмнэ.
Цэвэрхэн нүүрэндээ түрхээд ( өмнө нь хуулдаг маск тавьсан бол илүү үр дүнтэй ) 25-30 минутын дараа бүлээн усаар угаагаад чийгшүүлэгч тос түрхэнэ.
Маскнаас үлдвэл хөрнөгчиндөө хадгалж болно. Хурдан үр дүнд хүрэхийн тулд 3 өдөр тасралтгүй түрхээрэй.
1. Эрдэнэ шишийн гурил нь арьсыг цайруулж гуужуулах онцгой үйлчилгээтэй бөгөөд гоо сайханд хэрэглэгддэг түгээмэл найрлага юм.
2. Бета каротинаар баялаг лууван нь Байгалын А витамин билээ. А витамин нь арьсанд дараах үйлчилгээтэй:
Арьсны тослогийг хадгалж
Арьсны эд эсийг нөхөн сэргээн
Батга болон батганы сорвийг эмчилнэ
Мөөгөнцрийн эсрэг
Хөгшрөлтийг удаашруулах антиоксиданд агуулсан.
3. Зөөхий нь бусад сүүн бүтээгдэхүүний нэгэн адил сүүний хүчил агужлдаг. Энэ нь:
Арьсны чийгийг хадгална
Байгалын гуужуулаг
Коллагеныг нэмэгдүүлнэ
Арьсыг гуужуулснаар шинэхэн эд эсийг нэмэгдүүлж үрчлээг багасгана.
beautymall.mn