Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Вугийн талаарх таны мэдэхгүй баримтууд

“Анхны хайр”, “Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат” зэрэг драмаар нь та бидний сайн мэдэх Солонгосын алдарт жүжигчин, загвар өмсөгч Чой Жи Ву Өмнөд Солонгосын Пажу хотод 1975 оны зургадугаар сарын 11-нд мэндэлжээ. Тэрээр анх 1994 онд МВС телевиз жүжигчин шалгаруулалтад оролцож, жүжигчний гараагаа эхэлсэн.

1996 онд “Анхны хайр” олон ангит кинонд тоглосон нь түүний алдар хүндийн эхлэл байсан гэж болно. Удалгүй тэрээр “Өвлийн хайрын дуу” драмд тоглож Солонгост төдийгүй Япон болон төв Азийн улс орнуудад алдаршсан юм. Дараа жил нь Жи ву “Диваажингийн шат” кинонд Солонгосын хамгийн баян жүжигчин Квон Сан Вутай хамтран тоглосон.

20 орчим жил кино урлагт хүчээ сорьсон энэ бүсгүй нийтдээ 23 олон ангит драм, 11 бүрэн хэмжээний уран сайхны кино, таван видео клипэнд дүрээ мөнхөлсөн юм. Тэрбээр гурван удаа шилдэг жүжигчний шагнал хүртэж байжээ. Жи Ву 2001 онд Солонгосын миссийн тэмцээнд оролцож гуравдугаар байрт шалгарч байсан.

Мөн тэрээр Олон улсын фото мисс болж байв. Хүмүүс түүнийг “Гүнж Жи Ву” гэдэг. Чой Жи Ву жүжигчнийг Солонгосчуудаас илүү Япончууд илүү шүтэн биширдэг. Тиймээс ч Японы гоо сайхны бараа үйлдвэрлэдэг компаниуд бүтээгдэхүүнээ түүнээр сурталчлуулахаар их урьдаг байна. Жи ву аеробик бүжгээр хичээллэдэг.

Тэрээр 2009 онд Солонгосын хамгийн их ашиг орлого олсон эмэгтэй жүжигчнээр тодорч байжээ. Сөүлд 3-4 сая доллароор үнэлэгдэх хоёр давхар хаустай.

“Диваажингийн шат” кино Солонгос, Японоос гадна Латин Америкийн орнуудад ч багагүй амжилт олжээ. Тус кино нь нээлтээ хийж дэлгэцэнд гарахаасаа өмнө алдаршсан гэдэг. Учир нь гол дүрд олон мянган шүтэн бишрэгчтэй Чой Жи Ву тоглох болсон нь киног алдаршихад нөлөөлжээ.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …