Ч.Батсансар: Тусгай хамгаалалттай газарт цахим засаглалыг нэвтрүүллээ

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.
– Шинэ он гараад удаагүй байгаа учраас тусгай хамгаалалттай газар нутгийн талаар 2018 онд ямар бодлого баримталж, ямар ажлууд хийх вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхлэх үү?
-Юуны өмнө энэ ярилцлагыг уншиж буй уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье. 2018 онд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого үргэлжлэн, уламжлан хэрэгжинэ. Энэ онд тусгай хамгаалалттай газар нутгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг Үндэсний хөтөлбөрөө батлах, хууль эрх зүйн шинэчлэл хийх, сүлжээг өргөжүүлэх зэрэг ажилд бодитой үр дүнгүүд гарна.
Үндэсний хөтөлбөр болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ, Засгийн газраар батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хууль батлагдсаны дараа дагалдан гарах холбогдох журмуудыг батлуулахаар ажиллаж байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хөлс төлөх, судалгаа шинжилгээний ажил явуулах, бэлчээр ашиглах, газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зэрэг асуудлыг журамлахаар төслүүдийг боловсруулаад байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 25 хувьд хүргэнэ” гэх зорилт тусгагдсан. Энэ зорилтыг биелүүлэх хүрээнд 2020 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийг нийт 11 сая орчим га талбайгаар өргөжүүлэхээр төлөвлөөд байна. 2017 онд Тост, Тосон бумбын нуруу, Ноён уулын хилийн цэсийг тогтоож тусгай хамгаалалттай газрыг 0.44 хувиар нэмэгдүүллээ.
Түүнчлэн шинээр тусгай хамгаалалтад хамруулахаар есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 22 газрыг авах үндэслэл судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, ИТХ-ын тогтоол гаргуулан Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгээд байна.
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 2017 оны байдлаар 102 байршилд 27,9 сая га талбайг хамарч, Монгол улсын газар нутгийн 17.85 хувийг эзлээд байна.
Дээр дурдсан 22 газрын нийт талбайн хэмжээ 3.4 сая га бөгөөд ийм хэмжээний газрыг 2018 онд улсын тусгай хамгаалалтад авна гэсэн үг. Мөн бид 2018 оныг судалгаа, шинжилгээний жил болгон зарласан. Энэ хүрээнд одоо хамгаалж байгаа газар нутаг, бодит байдлаа тодорхой тогтоож, мониторинг хийн, хамгаалалт, менежментийг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.


Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэсний хөтөлбөр болон хуулийн шинэчилсэн найруулгын гол агуулга, үзэл санаа юу вэ?

Үргэлжлүүлэн ЭНД ДАРЖ уншина уу…

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …