Д.Банди багш таалал төгсчээ

Монголын боксын спортын шилдэг дасгалжуулагчдын нэг, Монгол Улсын Ардын багш, гавъяат дасгалжуулагч Дамдинжавын Банди  өвчний улмаас таалал төгсчээ.

Монголын спорт, олимпийн нэрт зүтгэлтэн, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Дамдинжавын БАНДИ 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын спортын гэр бүлийнхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Дамдинжавын БАНДИ нь 1948 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт төрж, 1965 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэн МУИС-д элсэж тус сургуулийн боксын секцээс спортын гараагаа эхэлсэн түүхтэй.

Тэрээр 1966-1976 онд боксчны замналаа үргэлжлүүлэн Монгол улсын долоон удаагийн аварга, Ази тивийн мөнгөн медаль, мөн Румыны “Алтан бүс” тэмцээний анхны алтан бүсийг эх орондоо авч ирсэн. Мөн “Мюнхен – 1972”, “Монреаль – 1976” олимпийн наадмуудад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм.

Тэрээр “Бээжин – 2008” олимпийн наадамд Монголын боксын үндэсний шигшээ багийг амжилттай удирдаж, Олимпийн алт, мөнгөн медалийг эх орондоо авчран Монголын спортын түүхэн хуудаснаа бичигдсэн билээ.

Тэрээр 1200 гаруй тамирчид дасгалжуулсан нь өдгөө Олимп, Тив, Дэлхийн медальтнууд болж Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж явна.

Талийгаачийн улс эх орон, спорт, олимпизмийн төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь Өглөө. мн сайтын зүгээс  гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …