Үндсэрхэг үзэлтнүүд гадныхны гар хөл болсон шүүгч, прокурор, өмгөөлөгчидтэй хариуцлага тооцно

Хөх Монгол бүлгэм гадныхны гар хөл болж байгаа хуульч, өмгөөлөгч нэртэй нөхдүүдтэй тэмцэж, нийгмээ цэвэрлэх ажилд сэтгэл шулуудсан гэдгээ мэдэгдлээ. Өнөөдөр Монголын газар доорх баялагт үндэстэн дамнасан компани, гадны хөрөнгөтнүүд шунаж байгаа. Тэр дундаа хятадын хөрөнгөтнүүд Монголын баялагт ихээр шунах болсон. Тэд энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Монголын өмгөөлөгч, хуульчдыг хөлслөж байна. Тиймээс мөнгө улаан нүд цагаан болсон энэ цаг үед эх орон газар шороогоо гадныханд худалдахад тусалж, хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа шүүгч, өмгөөлөгч, хуульчдыг үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцэж, хариуцлага тооцохоор болж байгаагаа ийнхүү мэдэгдлээ.

Насаараа монголын цагдаа, шүүх, прокурорын байгууллагад ажиллаж, тэтгэвэртээ гарсан нөлөө бүхий хүмүүс гадныханд хөлсөөр ажиллаж байгаа баримтууд Хөх Монгол бүлгэмийнхэнд байгаа гэв. Мөн             УИХ-ын гишүүн Ж.Батзандан гадныхны гар хөл болж байгаа дөрвөн шүүгч, таван прокурор, 10 мөрдөн байцаагчийн нэрийг зарлана гэж мэдэгдсэн. Тэр мэдэгдлээ баталгаажуулж, яаралтай эдгээр хүмүүсийн нэрсийг зарлахыг шаардаж байгаа аж.

Энэ талаар Хөх Монгол бүлгэмийн тэргүүн Б.Энхбат “Хөрөнгөжсөн, олигарх бүлэглэлийн талд үйлчилдэг хуулийн байгууллагын ажилтнуудын бүхэл бүтэн босоо сүлжээ бий болчихлоо. Монголын хуулийн байгууллагыг дампууруулж байгаа системийн хамгийн анхдагч улаан шугам нь өмгөөлөгчид юм. Өнөөдөр Монгол Улсын төрийн болоод хуулийн байгууллагад ажиллаж байгаад хөөгдсөн эсвэл тэтгэвэртээ гарсан хүмүүс хуулийн цоорхой маш сайн мэддэг.  Энэ мэдлэг дээрээ үндэслэн гадны иргэд, гадны компанийн гар хөл болж, эх орныхоо эрх ашгийн эсрэг ажлаад эхэлсэн байна. Жишээ нь Монгол Улсын Гавьяат хуульч Ц гэх хүн гадны компанид зөвлөх хийгээд шүүх дээр өмгөөлөөд явж байна. Тэд манай хуулийг хэрхэн өөрт ашигтайгаар эргүүлж болох талаар Гавьяат хуульчаас зөвлөгөө авч байна” гэв.

Хөх Монгол бүлгэмийн гишүүн, яруу найрагч Б.Галсансүх “Төр засаг нь энэ луйварчидтайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа учраас бид хариуцлага тооцох болно. Монгол эх орноо гэх сэтгэл эдгээр хүмүүст байхгүй байна. Насаараа хуулийн байгууллагад ажилласан хүмүүс гадны тэр дундаа хятадын компанид зөвлөн ажиллаж байгаад үнэхээр харамсаж байна. Энэ хүмүүс өнөөдөр мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болж. Тиймээс бид хариуцлага тооцох болно. Урсахгүй цус, үхдэггүй бүлээн амь гэж байхгүй шүү” гэж нэмэлт тайлбар хийлээ.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …