Өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар мэдээлэл өгнө

p184va10or12189va8ig1fvd1k7q1 Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр буюу Даваа гарагт  Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулна. Зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НМХГ, НЗЦГ, өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас мэдээлэл өгнө.
Мөн Олон улсын ахмадын өдөр угтан зохион байгуулж байгаа ажил, Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд мал аж ахуй хөгжүүлэх бүс нутаг дэх мал, гэрийн тэжээвэр амьтдын намрын ээлжит вакцинжуулалт хэрхэн явагдаж байгаа зэрэг зарим асуудлаар холбогдох албаныхан танилцуулга хийнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …