Нүүрэн дээр таны батга гарч багахан зовоосны эцэст арилсан ч гэсэн батганы сорви, толбо үлдчихдэг. Цагын эрхээр өөрөө гуужуужиж арилдаг ч цаг хугацаа ихээхэн шаардана. Тиймээс тэр цаг хугацааг наашлуулахын тулд доорх маскыг хэрэглээд үзээрэй.
Тайвшруулах маск
Тогтоод удаагүй байгаа сорви, бага зэргийн үрэвсэлтэй батганд тохиромжтой. Энэхүү маск нь тун хялбар бөгөөд маш үр дүнтэй. Өргөст хэмх нь үрэвслийг бууруулж цайруулах найрлагатай байдаг.
1 ширхэг өргөст хэмх
1 цайны халбага тараг
Өргөст хэмхээ үрэгчээр үрж жижиглээд тарагтайгаа сайтар холино. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 10 минутын дараа бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Хэрэв маскнаас чинь үлдвэл агаар нэвтрэхгүй шилэн саванд хийж 3 хоног хадгална.
Авокадо, лимонтай маск
- Тал авокадо
- 1 цайны халбага цэвэр зөгийн бал
- Тал лимон
Авокадо нь эсийг нөхөн сэргээх каллоген ялгаруулдаг бол зөгийн бал нь бактерийн эсрэг онцгой үйлчилгээтэй. Зөгийн бал нь арьсыг цайруулж өнгөлөг болгоно.
Авокадогоо сайн нухаад 1 цайны халбага зөгийн балаа нэмж лимоноо шахаад шүүсийг нь хийж хутгана. Нүүрэндээ бүхлээр нь эсвэл нөсөө толбо, сорвитой хэсэгтээ түрхэж болно. Эмзэг арьстай бол лимоноосоо багыг хийгээрэй. Хийхгүй байсан ч болно. Нүүрээ цэвэрлэсний дараа жигд түрхээд 15-20 минут байлгаад бүлээн усаар угаагаарай.
Эх сурвалж:beautymall.mn