Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2018 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм хүйтэн байна.


Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …