Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,092 буюу 18.7 хувиар өсжээ.
Өмнөх оноос нийт гэмт хэрэг өсөхөд
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4,840 (36.3%),
Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 842 (9.7%),
Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189 (49.2%)-өөр өссөн нь голлон нөлөөлөв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 онд 198.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 74.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос учирсан хохирол 35.2 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 30.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2017 онд 37.2 мянга болжээ. Үүний 1,758 буюу 4.7 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 18.1 мянга буУ 48.8 хувь нь эмэгтэйчүүд байна.
Эх сурвалж: ҮСХ